“Daatga.me”-ээр дамжуулан та “ЖХД, ТХД болон ОСД” даатгалд гар утас болон вэб сайтаар дамжуулан хамрагдах боломжтой.
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаа хүүгүй ЗЭЭЛЭЭР даатгуулаарай.
Тээврийн хэрэгслийн даатгал, орон сууцны багц даатгалаа 12 сард хуваан төлж даатгуулаарай.
“Мастер шийдэл” ХХК нь 2014 онд байгуулагдаж, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон даатгалын зуучлалын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг даатгалын мэргэжлийн оролцогч компани юм. Тус компани нь Монгол Улсын Их Хурлаар батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан даатгалын зах зээлийн хөгжлийг хурдасгах, технологийн шийдлийг нэвтрүүлэх, хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тохирсон даатгалын бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нэмэгдүүлэх бодлого болон Санхүүгийн зохицуулах хорооны “Даатгалын багц дүрэм”-д тусгасан даатгалын гэрээг цахимаар хийх зохицуулалтын хүрээнд өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд болох “Хай пэймэнт солюшнс” ХХК-ийн хөгжүүлсэн цахим төлбөр тооцооны систем бүхий “Hipay” гар утасны аппликэйшнээр дамжуулан даатгалын гэрээг онлайнаар зуучлан борлуулах платформыг хөгжүүлж, даатгалын гэрээний төлбөрийг зээлээр, сар бүр хувааж төлөх сонголттойгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 14 даатгалын компанийн бүх төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг харилцагчдад хялбархан шуурхай авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Даатгалын гэрээг онлайнаар зуучлан борлуулахаас гадна даатгалын гэрээний хугацаанд харилцагч гэрээгээ цуцлах, мөн даатгалын нөхөн төлбөрийн хүсэлт-ийг онлайнаар гаргах боломжийг бүрдүүлээд байна.
Та Appstore, Playstore орон өөрт тохирох хувилбараа татаж аваарай.