Umoney
Хэзээ ч, Хаанаас ч

Автобусны картаа цэнэглэ

Ямар нэгэн шимтгэл төлөхгүй ба таны гар утас NFC функцыг дэмждэг байхад л хангалттай.

Umoney карт нь Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагддаг олон улсын стандартыг ханган NFC технологид суурилсан Pre-paid төлбөрийн хэрэгсэл юм.
Тус картыг гар утсаараа цэнэглэх үйлчилгээг бид 2020 оны 11-р сард Монгод анх удаа нэвтрүүлсэн бөгөөд Нийтийн тээврийн үйлчилгээний газарт автобусны карт цэнэглэх цэгийн хүртээмж, цагийн хуваарьтай холбоотой гомдлуудыг шийдэж чадсанаараа онцлог.
Ийнхүү нийтийн тээврээр зорчихоосоо өмнө “Хэзээ ч, Хаанаас ч” картаа цэнэглэх боломжтойгоос гадна ямар нэгэн шимтгэл төлөхгүй ба таны гар утас NFC функцыг дэмждэг байхад л хангалттай.
Мөн автобусны картын үлдэгдлээ шалгах, хэзээ автобусанд сууж, хэзээ буусан, хэзээ хамгийн сүүлд картаа цэнэглэснээ хянах боломжтой юм.

Хэрхэн автобусны картаа утсаараа цэнэглэх вэ?

1-р алхам

Hipay аппликейшний нүүр хуудсанд байрлах аялал цэсний U-money мини апп

2-р алхам

Цэнэглэх дүнгээ оруулна.

3-р алхам

Утасны NFC унших хэсэгт картаа байрлуулж цэнэглэнэ.