Hipay ерөнхий ойлголт
Hipay нь бүх банкны ямар ч төрлийн картыг холбон гүйлгээ хийж болох дижитал хэтэвч юм. Hipay хэтэвч нь дотроо олон төрлийн урамшуулал,сугалаа гэх мэт үйлчилгээтэй бөгөөд ашиглаад мөнгө олох боломжтойгоороо давуу талтай юм.
Хэрэглэгч та дурын банкны дебит болон кредит картаа холбон шимтгэлгүйгүйлгээ хийх боломж бүхий цахим төлбөрийн цогц шийдэл.
Хэрэглэгчид хоорондоо Hi-чатыг ашиглан харилцах , гүйлгээ хийх боломжтой.Hi-чатын давуу тал нь төлбөрөө хуваан хийх боломж бүхий split bill үйлчилгээтэй./Энэхүү үйлчилгээ нь хамт олон, байгууллагаас гарч буй зардлыг тухай бүрт ньцуглуулах, нэгнийхээ данс руу шилжүүлэг хийх гэж цаг үрэх асуудлыг шийднэ /
Энэхүү үйлчилгээг ашигласнаар та найзаа утасны дугаараар нь уриад мөнгө авах боломжтой . /100₮/
Амар төлбөр цэсэнд бүртгүүлсэнээр таны тогтмол зардлыг данснаас таньшууд татах үйлчилгээг үзүүлнэ. Жишээлбэл тог, утас, интернэт, байрны төлбөргэх мэт тогтмол зардлуудаа амар төлбөр үйлчилгээнд бүртгүүлсэнээр та сар бүртөлбөр шилжүүлэх хугацаагаа хэмнэхээс гадна төлбөрөө төлөөгүйгээс болж утасныэрх хаагдах, тог тасрах гэх мэт эрсдэлээ хаах юм.
Та энэхүү цэсээр дамжуулан U-Money картаа холбох, цэнэглэх ,үлдэгдлээ хянах боломжтой юм.
Хэрэглэгч банкны дансруу шилжүүлэг хийх үед шимтгэл 200 төгрөг байна.
Энэхүү линкээс та үйлчилгээний нөхцөлийг уншина уу.
Та Монголын дурын банкны карт эзэмшигч байхад л хангалттай.
Хэрэглэгчийн 4 түвшин байдаг. Түвшингүүдийн тухай мэдээллийг доод хэсгээс уншина уу.
Монголын аль ч банкны дурын дебит болон кредит картыг холбож болно.
Худалдан авалтын гүйлгээний доод хэмжээ 1000 төгрөг, UMoney карт цэнэглэх тохиолдолд цэнэглэлтийн доод хэмжээ 100 төгрөг байна. Дээд хэмжээ нь 3 сая төгрөг.