НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Hipay үйлчилгээ үзүүлэгч (Хайпэй ХХК) нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, техник технологи, программ хангамж (Hipay сервис), мерчант болон хэрэглэгчийн ашиглаж буй цахим үйлчилгээгээр дамжуулан хийгдэж буй төлбөр тооцоо, хувийн мэдээллийн нууцлалыг бүрэн хангаж, холбогдох хууль, бодлого, журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай:
“Hipay” үйлчилгээнд шинэ функц нэмэгдэх, хэрэглэгчийн саналыг тусгах, хууль тогтоомж өөрчлөгдсөнтэй холбоотой шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулж болно. Энэхүү өөрчлөлт, шинэчлэлийн талаарх мэдээллийг өөрийн Hipay.mn вэб сайтаар дамжуулан20-с доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ. Энэхүү мэдээллийг вэб сайт болон аппликейшнаар мэдэгдэж байхыг Та үүгээр зөвшөөрч байгаа болно. Аливаа нэмэлт, өөрчлөлтийн дараа үйлчилгээг ашиглах бол уялдсан нууцлалын бодлогын өөрчлөлтийг дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Нууц мэдээ гэдэгт:
“Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 2-р зүйл,” Байгууллагын нууцын тухай хууль”-ийн 3.1.2-т заасны ойлгоно.
Хэрэглэгч болон Мерчант нь энэхүү нууцлалын бодлогын нөхцөлтэй санал нийлэхгүй байгаа бол үйлчилгээнд бүртгүүлэхээс татгалзах, үйлчилгээнд бүртгэлтэй бол хүссэн үедээ “Hipay” үйлчилгээний эрхийг хаах боломжтой.
1. Мерчант нь Hipay үйлчилгээг ашиглахын тулд Үйлчилгээ үзүүлэгчээс шаардсан мэдээлэл, баримтуудыг тухай бүр гаргаж өгөх бөгөөд энэхүү мэдээлэл, үйл ажиллагааны талаар Үйлчилгээ үзүүлэгчийн дотоод журам, Мерчант үйлчилгээ үзүүлэгч хоорондын гэрээнд тусгасан байна.
2. Hipay үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн санхүүгийн хэрэгцээг тодорхойлж, онлайнаар бараа, үйлчилгээ худалдан авахад саадгүй түргэн, шуурхай, эрсдэлгүй төлбөр тооцоог дамжуулах зорилгоор хэрэглэгчийн шаардлагатай дараах хувийн мэдээллийг цуглуулна. Үүнд:
- Хэрэглэгчийн овог, нэр, регистерийн дугаар
- Оршин суугаа хаяг, шуудангийн хаяг
- Холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг
- Төлбөр гүйцэтгэх картын мэдээлэл
- Үйлчилгээнд хандсан төхөөрөмжийн IP, ID хаяг болон хандалтын түүх
- Hipay үйлчилгээгээр хийгдсэн төлбөрийн гүйлгээний мэдээлэл
- Хэрэглэгчийн сонирхол, хэрэгцээг судлах, үнэлэх зорилгоор санал асуулга байдлаар мэдээлэл авах.
3. Хэрэглэгчийн болон мерчантын мэдээллийг дараах үйл ажиллагаанд ашиглана.
- Hipay үйлчилгээгээр төлбөрийн гүйлгээ хийх хэрэглэгч болон хэрэглэгчийн карт таних. Мөн төлбөр хүлээн авах мерчантыг таних.
- Төлбөрийн гүйлгээг дамжуулах.
- Санал, хүсэлт, асуудалд хариулах, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх.
- Гомдол, маргааныг шийдвэрлэх.
- Залилан мэхлэх болон хориотой, хориглосон эрсдэлтэй гүйлгээг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх
- Хэрэглэгч, мерчантын хэрэгцээ шаардлага болон хууль, тогтоомж, хяналт, шалгалтын эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу программ хангамж, үйлчилгээг сайжруулах, хөгжүүлэх, өөрчлөх
- Үйлчилгээний гүйцэтгэлийг хэмжих, хэрэглэгч болон мерчантад хэрэгцээтэй мэдээлэл хүргэх
- Санхүүгийн тайлан холбогдох эрх бүхий байгууллагын аудит, хяналт шалгалт хийхэд
- Төлбөр хүлээн авагч болон Үйлчилгээ эрхлэгчээс үзүүлж буй хөнгөлөлт, урамшуулал өгөхөд.
4. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн картын мэдээллийг Gemalto SafeNet Tokenization технологиор нууцалж хамгаална.
Hipay үйлчилгээ үзүүлэгч нь Олон улсын хамгийн сүүлийн үеийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын стандартуудыг хангасан техник технологи, өгөгдөл сүлжээг ашиглан хэрэглэгч, мерчант болон үйлчилгээнийхээ бүх төрлийн үйл ажиллагааны аюулгүй байдал, нууцлалыг хангаж, эрх бүхий байгууллагуудтай хамтран аюулгүй байдлыг сайжруулан ажиллана.
Нууцлалтай мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх үүргийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор Хайпэй ХХК, Их Британи улсын холбогдох хууль тогтоомжоор HPS Mon Ltd хүлээсэн болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ
Хэрэглэгч Та ашиглаж буй аппликейшн болон вэб хуудасны үйлчилгээ үзүүлэгчийн албан ёсны систем мөн эсэхийг шалгах, гар утас, компьютер болон үйлчилгээнд нэвтэрч байгаа төхөөрөмжөө бусдад ашиглуулахаас сэргийлэхэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
- “Hipay” үйлчилгээний албан ёсны сайт болон url хаяг зөв эсэх, сайт нь SSL-ээр (https://) баталгаажсан эсэхийг шалгах, (SSL-ээр баталгаажсан вэб хуудас нь гүйлгээний мэдээллийг нууцалдаг).
- “Hipay” үйлчилгээний аппликейшныг албан ёсны Play Store, App Store-с татаж ашиглах, утасны үйлдлийн систем болон суулгасан аппликейшныг цаг тухайд нь шинэчлэх, гар утас болон үйлчилгээ үзүүлэгчийн зөвлөсөн өөрчлөлтүүдийг хийх.
- Гар утас, компьютер гэх мэт төхөөрөмжөө хамгаалах, Галт хана Firewall тохиргоог ашигласнаар зөвшөөрөлгүй хэрэглэгч таны компьютерт нэвтрэхээс сэргийлэх ба таны компьютерт хандсан бүх төрлийн мэдээллийн дамжуулалтыг хянаж чадна.
- Хэрэглэгч ашиглаж буй компьютер болон төхөөрөмжид вирусны эсрэг программ хангамж ашиглах, идэхгүй үед автоматаар түгжих тохиргоо хийх.
- Hipay үйлчилгээний нэвтэрч үйлчилгээ авсны дараа заавал “Log out” буюу “ГАРАХ” товч дарж үйлчилгээнээс гарч байх.
- Вэб хөтчийн шинэчлэлтийг байнга хийж, аюулгүй байдал нь одоогийн шаардлагыг хангаж буй эсэхийг шалгаж байх
- Найдвартай сүлжээ ашиглах, үнэгүй, баталгаажуулалт хийдэггүй WIFI ашиглахгүй байх
- Интернэт кафе болон бусад олон нийтийн хэрэглээний төхөөрөмж ашиглахаас зайлсхийх
Хэрэглэгч Та мэдээллийн аюулгүй байдлаа хангахын тулд аппликейшн болон вэб хуудсанд нэвтрэх нэр, нууц үгийн нууцлалыг маш сайн хангах хэрэгтэй. Үүний тулд дараах зөвлөмжүүдтэй танилцана уу.
- Үйлчилгээнд бүртгүүлэх мэйл хаягаа зөв бүртгүүлж байгаа эсэхийг сайтар шалгах;
- Таны бүртгэлийг баталгаажуулах зорилгоор үйлчилгээ үзүүлэгчээс нэг удаагийн нууц үг болон гүйлгээний мэдээллийг таны бүртгэлтэй мэйл хаягт илгээх бөгөөд нэг удаагийн нууц үгийг ашигласан даруйд устгах
- Хэрэглэгч бүртгэлтэй мэйл хаягийнхаа нууцлалыг хангах, бусдад ашиглуулахгүй байх
- Нэвтрэх нууц үгээ бусад зүйлд ашигладаг нууц үгнээс өөрөөр үүсгэх, мөн тоо, үсэг, тэмдэгт зэргээс бүрдсэн байдлаар үүсгэх.
- Нэвтрэх нэр, нууц үгийг гар утас болон бусад ашиглаж буй төхөөрөмжийн аль нэг тэмдэглэлийн хэсэгт бичиж үлдээхгүй байх
- Өөрийн нууцлал бүхий мэдээллийг бусдад дамжуулахгүй байх, асуусан тохиолдолд хэлэхгүй байх
- Өөрийн гар утас, төхөөрөмжөө бусдад ашиглуулахгүй байх, ашиглуулах бол мессеж, мессенжер, аппликейшн гэх мэт Hipay үйлчилгээний гүйлгээ, үйлчилгээ авч болох функцийг түгжих
Бусад анхаарах зүйл
- Таны ашиглаж буй аппликейшн болон вэб хуудасны үйлчилгээ үзүүлэгчийн талаар олон нийтийн сүлжээнд сөрөг сэтгэгдлүүд бичигдсэн эсэх
- Сайтын журам, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцсаны дараа картын мэдээллийг оруулах
- Анхаарал татахуйц хямд үнэ, өндөр ашиг амласан байвал сайтар нягтлах.