Вебсайт Комплаенс
Таны вэбсайт бол дэлхийн хаанаас ч интернэтээр хандах хүн бүхэнд ил тод харагдах таны дэлгүүр юм. Тиймээс хэрэв та цахим худалдааны бизнесээ цэцэглэн хөгжүүлэхийг хүсч байгаа бол дараах шаардлагуудыг вэбсайтдаа тавих шаардлагатай.
Картаар гүйлгээ хийхэд олон төрлийн асуудал тулгардаг бөгөөд бид танд дараах тодорхой удирдамжийн дагуух арга хэмжээг авахийг зөвлөхөд бэлэн байна.
Уг дүрэм журам нь төлбөр төлөлт болон залилантай холбоотой эрсдлийг бууруулах тухай голчлон анхаарсан. Төлбөр төлөлтөөс ашиг хүртэхгүй байх эрсдлүүд:
Мөн хамгийн муу тохиолдолд:
Төлбөрийн зохицуулалт нь тухайн сайтны агуулгаас эхэлдэг бөгөөд дараах зүйлсийг анхаараарай:
Бүтээгдхүүний тайлбарыг тодорхой байлгах – Энэ нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгахад тустай. Бүтээгдэхүүний мэдээлэл болон тайлбар нь:
Хүргэлтийн иж бүрэн бодлого – Хүргэлтийн боломжит хувилбарууд, хүргэх хугацаа, холбогдох тээврийн зардлын талаар дэлгэрэнгүй мэдээлэх. Хүргэлттэй холбоотой хэсэг нь:
Төлбөрийг буцаан олгох, цуцлах талаархи товч мэдээлэл – Бүх буцаалт болон цуцлалттай холбоотой мэдээллийг хугацаа, нөхцөл, хязгаарлалт зэргийг багтааж харуулна. Уг дүрэм журам нь маш тодорхой байх ёстой бөгөөд аливаа нөхцөлд хэрэглэгчээс ‘Хүлээн зөвшөөрөх’ эсвэл ‘Хүлээн зөвшөөрлөө’ гэсэн товч дарахыг асууж байх хэрэгтэй.
* Тэнцвэргүй, хэт алдагдалтай бодлого нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг муутгаж, улмаар төлбөрийг буцаахад хүргэж болзошгүйг санаарай.
Хэрэглэгчдэд туслах холбоос – Худалдан авагчид нь ямар нэгэн мэдээлэл лавлах эсвэл өөр ямар нэгэн зорилгоор сайтын эзэмшигчидтэй холбогдох боломжтой байх ёстой бөгөөд и-мэйл болон утасны дугаар, онлайн формыг сайт дээрээ байршуулах нь зүйтэй. Хэрэгцээт шаардлагууд:
*Хэрэглэгчийн худалдан авалтанд шаардагдах мэдээллийг хэт удаан хүлээлгэх нь хэрэглэгчээ алдах эрсдлийг бий болгодгийг анхаарна уу.
Гэрээ болон нөхцөл – Вэб сайтын зочдод вэб сайтыг ашиглах нөхцлийг бүрдүүлэх, түүнтэй холбоотой хариуцлагын хязгаарлалтуудыг тусгасан гэрээг ил тод байршуулсан байх. Гэрээ болон нөхцөл нь дараах зүйлсийг агуулсан байна:
*Хэрэглэгчийн мэдээллийн талаарх гэрээ, нөхцөлийн талаар вэб сайт дээрээ хэт жижигээр бичсэн байдаг. Үүнээс зайлсхийх хэрэгтэй.
Төлбөрийн хуудас дээр заавал шаардагдах мэдээллийг оруулах талбарууд тодорхой байх – Төлбөрийн хуудас дээр оруулсан карт эзэмшигчийн нэр ба тооцооны хаяг, бараа хүргэлтийн нэр ба хаяг, имэйл хаяг, утасны дугаар, ашигласан картын төрөл, картын дугаар, картын дуусах огноо болон баталгаажуулалтын код зэрэг мэдээллүүд нь хэрэглэгчийг таних, луйвар залилангийн гүйлгээний эрсдлийг үнэлэхэд ашиглагддаг. Төлбөрийн хуудас нь дараах байдлаар хийгдсэн байна:
Дүрэм журам нь цахим худалдааг сонирхол татахуйц, тааламжтай болон аюулгүй найдвартай худалдаа хийхэд дөхөм болохуйц байх ёстой. Үүнийг хангахын тулд вэбсайт нь дараах зүйлсийг агуулсан байна:
Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлого үндсэн хуудсанд байх – ингэснээр хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг нь хэрхэн ашиглаж байгаа талаарх эргэлзээг арилгах юм. Таны хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалын бодлого нь дараах агуулгатай байж болно:
Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлого байхгүй бол бодит эрсдэл учрах бүрд та өөрийн хэрэглэгчдийнхээ итгэл, үнэмшлийг алдсаар байх болно.