"Hipay" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

“Hipay” үйлчилгээг ашиглаж буй Танд баярлалаа. Үйлчилгээнд тавтай морилно уу.

Хэрэглэгч Та “Hipay” аппликейшн болон www.hipay.mn цахим хуудсаар өөрийн мэдээллийг бүртгүүлэн, баталгаажуулалт хийгдсэнээр Hipay үйлчилгээний хэрэглэгч болно.

Та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцснаар “Hipay” үйлчилгээний талаар цогц ойлголттой болох бөгөөд тус үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөн, хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Hipay үйлчилгээний хэрэглэгч нь гэрээ байгуулж, бүртгэлээ бүрэн баталгаажуулсан тохиолдолд Hipay үндсэн эрхтэй хэрэглэгч болно. Hipay үйлчилгээний Хэрэглэгчийн гэрээ байгуулаагүй тохиолдолд хэрэглэгчийн бүртгэл бүрэн баталгаажихгүй болно.

Hipay үйлчилгээний гэрээ байгуулаагүй буюу бүртгэлээ бүрэн баталгаажуулаагүй Хэрэглэгч нь дараах нөхцөлөөр үйлчилгээг авна.

  • Өдрийн гүйлгээний дээд хязгаар 40,000 /Дөчин мянга/ төгрөг
  • Hipay дансны дээд үлдэгдэл 100,000 /Нэг зуун мянга/ төгрөг

Хэрэв Та бүртгэлээ бүрэн баталгаажуулж үйлчилгээний хязгаараа нэмэгдүүлэх бол Hipay үйлчилгээний хэрэглэгчийн гэрээг байгуулна уу.

Гэрээ байгуулсан хэрэглэгчийн үйлчилгээний хязгаар дараах нөхцөлтэй байна.

  • Нэг удаагийн гүйлгээний дээд хязгаар 5,000,000 /Таван сая/ төгрөг
  • Нэг өдрийн гүйлгээний дээд хязгаар хязгааргүй
  • Hipay дансны дээд үлдэгдэл 20,000,000 /Хорин сая/ төгрөг

Энэхүү нөхцөл нь тус үйлчилгээг Монгол Улсын хууль тогтоомж, хэрэглэгчийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангах, хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн эрсдлийг бууруулах ач холбогдолтой тул хэрэглэгч бүр дагаж мөрдөх үүрэгтэй. Хэрэв Та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд “Hipay” үйлчилгээг ашиглахаас татгалзах бүрэн эрхтэй.

Та энэхүү гэрээ болон үйлчилгээний нөхцөл, бодлого болон бусад хамаарах заавар зөвлөмжийг анхааралтай уншиж танилцана уу.

1. Нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай:

“Hipay” үйлчилгээ нь байнга хөгжиж, мөн холбогдох хууль тогтоомж өөрчлөгдсөнтэй холбоотой шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Энэхүү өөрчлөлт, шинэчлэлийн талаарх мэдээллийг өөрийн www.hipay.mn вэб сайт болон “Hipay” аппликейшнаар дамжуулан мөрдөгдөх хугацаанаас 30-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэнэ. Энэхүү мэдээллийг вэб сайт болон аппликейшнаар мэдэгдэж байхыг Та үүгээр зөвшөөрч байгаа болно. Гэрээ болон үйлчилгээний нөхцөлд оруулсан аливаа шинэчлэл, өөрчлөлтийн дараа үйлчилгээг ашиглаж байгаа бол эдгээр шинэчлэлт, өөрчлөлтүүдийг дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Бүртгэл, баталгаажуулалт

2. “Hipay” үйлчилгээнд бүртгүүлэх:

Та өөрийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, и-мэйл хаяг, нууц үг мэдээллийг системд оруулж бүртгүүлнэ. Таны бүртгэлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулснаар бүртгэл амжилттай болно.

3. Хэрэглэгчийн бүртгэл баталгаажуулах:

Та иргэний үнэмлэхийн мэдээлэл, холбогдох зураг мэдээллийг нэмж бүртгүүлэн хэрэглэгчийн гэрээ байгуулснаар таны бүртгэл бүрэн баталгаажих ба гүйлгээний лимит нэмэх болон бусад үйлчилгээний эрх нэмэх давуу тал үүснэ.

4. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв байдал:

Та өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай. Хэрэв хэрэглэгчийн мэдээлэл худал, бодит бус, эсхүл дутуу, эргэлзээтэй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс баталгаажуулалт хийхгүй, үйлчилгээний нэвтрэх эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх арга хэмжээ авна.

Төлбөрийн картын мэдээлэл

5. Төлбөрт хүлээн авах карт:

Монгол улсын карт гаргагчаас гаргасан бүх төрлийн карт, Гадаад улсад гаргасан ОУ-д төлбөр хүлээн авах боломжтой Мастер, VISA, Union Pay төлбөрийн карт байна.

6. Карт холбох, хасах:

“Hipay” үйлчилгээнд энэ нөхцөлд тусгасан бүх төрлийн төлбөрийн картыг холбох боломжтой. Карт холбоход картын дугаар, карт эзэмшигчийн нэр, картын хүчинтэй хугацаа, CVV кодыг үнэн зөв оруулж, таны карт гаргагчийн 3DS (Интернэт Пин код, нэг удаагийн нууц үг гэх мэт)-ээр баталгаажуулна. Картыг баталгаажуулах үед тухайн картнаас 50.00 хүртэлх төгрөгийн дүнгээр гүйлгээ гаргаж амжилттай болсны дараа баталгаажуулах гүйлгээ автоматаар буцаагдах болно. Холбосон картаа хасах бол тухайн хасах картаа сонгож “Хасах” товч дарж хасна. “Hipay” үйлчилгээнд холбосон картнаас сонголт хийж худалдан авсан бараа үйлчилгээний төлбөрийг нэг үйлдлээр төлөх (One Click Payment) боломжтой.

7. Төлбөрийн гүйлгээний валют:

Монгол улсын карт гаргагчаас гаргасан картын хувьд “Hipay” үйлчилгээгээр хийгдсэн худалдан авалтын гүйлгээ ТӨГРӨГ байна.

8. Төлбөрийн гүйлгээний лимит:

Худалдан авалтын гүйлгээний доод хэмжээ 1000 төгрөг, U-Money карт цэнэглэх тохиолдолд цэнэглэлтийн доод хэмжээ100 төгрөг байна. Дээд лимит нь хэрэглэгчийн карт гаргагчийн тогтоосон лимит байна. Харин Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, ОУ-ын дүрэм, журмын дагуу луйврын болон эрсдэлтэй гүйлгээнээс сэргийлэх зорилгоор тогтоосон гүйлгээний лимитийн хүрээнд худалдан авалтын гүйлгээг түр саатуулж болох ба карт эзэмшигчээс тодруулга хийж гүйлгээг үргэлжүүлэх эсэхийг шийднэ. Хэрэв карт эзэмшигчтэй холбогдож чадаагүй бол гүйлгээг буцаана. Энэхүү гүйлгээний талаар таны үйлчилгээнд бүртгэлтэй мэйлээр мэдэгдэх болно.

Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал

9. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал:

Та өөрийн бүртгэлийн нэвтрэх нэр, нууц үг, картын мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд эдгээр мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулсан тохиолдолд нэн даруй нэвтрэх нэр, нууц үгээ өөрчлөх, карт гаргагчид хандаж картаа хаалгах, мэдэгдэх үүрэгтэй. Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс мэдээллийн аюулгүй байдлыг Нууцлал, Аюулгүй байдлын бодлого

10. Картын мэдээллийн нууцлал:

Хэрэглэгчийн “Hipay” үйлчилгээнд холбосон картын мэдээллийг “Gemalto SafeNet Tokenization” технологиор нууцалж, хадгална. Картын хүчинтэй хугацаа дууссан, хаагдсан картаар төлбөрийн гүйлгээ хийх боломжгүй тул “Hipay” үйлчилгээнээс тухайн картуудыг хасч байх хэрэгтэй.

Шимтгэл, хураамжийн нөхцөл

Шимтгэл хураамжийн нөхцөлийн дэлгэрэнгүй хүснэгтийг /энд дарж/ - харна уу.

Бусад нөхцөл

11. Энэхүү үйлчилгээний хэрэглэгч нь дараах нэмэлт үйлчилгээг авах боломжтой:

  • Хэрэглэгч нь “Hipay” үйлчилгээгээр төлбөр хүлээн авагч болон үйлчилгээ үзүүлэгчийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах
  • Мөн “Hipay” үйлчилгээгээр худалдан авалт хийсэн гүйлгээний хуулга, мэдээллийг харах боломжтой.

12. “Hipay” үйлчилгээний төлбөрийн мэдээлэл:

“Hipay” үйлчилгээгээр хийгдсэн төлбөрийн гүйлгээний баримтыг хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаягт илгээнэ. Баримтад НӨАТ болон сугалааны дугаарын мэдээлэл агуулагдахгүй болно.

13. Маргаан шийдвэрлэх:

Хэрэглэгч бараа үйлчилгээ борлуулагчтай маргааныг шууд шийдвэрлэх боломжгүй байгаа бол Үйлчилгээ үзүүлэгчид маргаан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах боломжтой. Ийнхүү хүсэлт гаргаснаар үйлчилгээ үзүүлэгчийн Маргаантай төлбөрийн гүйлгээ шийдвэрлэх зарчмын дагуу маргааныг шийдвэрлүүлэхийг зөвшөөрсөнд тооцно.

Дор дурьдсан маргаан шийдвэрлэх зарчмын дагуу маргааныг шийдвэрлэх бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд маргааны хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.

Алхам 1. Та төлбөр хийсэн өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор маргааны хүсэлтийг манай contact@hipay.mn мэйл хаяг болон 976+77667700 утсаар холбогдож гаргана.

Алхам 2. Хэрэв таны худалдан авсан бараа, үйлчилгээ болон хүргэлттэй холбоотой маргаан бол таныг худалдаа үйлчилгээ борлуулагчтай шууд холбож, маргаанаа хоорондоо шийдвэрлэх боломжийг олгоно. Хэрэв төлбөр хүлээн авагчтай зөвшилцөлд хүрээгүй мөн төлбөр сааталт, төлбөрийн програмын доголдолтой холбоотой бол

"Hipay” үйлчилгээ үзүүлэгч нь Монгол дахь төлбөрийн гүйлгээний хувьд Монголбанкны “Үндэсний цахим гүйлгээний төвийн төлбөрийн картын сүлжээний дүрэм”-ийн 5-р бүлэг “Маргаан шийдвэрлэх зарчим”-т заасны дагуу шийдвэрлэнэ.

14. Хариуцлага:

  • Хэрэглэгчийн худалдан авсан бараа үйлчилгээний чанар, бүрэн бүтэн байдал, захиалсан бараа, үйлчилгээ мөн эсэх болон хүргэлтийг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
  • Хэрэглэгч өөрийн “Hipay” үйлчилгээний нэвтрэх нэр, нууц үг болон картын нууцлалын мэдээллийг алдах, бусдад дамжуулснаас үүссэн аливаа хохирлыг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй, хэрэглэгч өөрөө хариуцна.
  • Хэрэглэгч өөрийн мэдээллийг буруу болон алдаатай оруулснаас үүссэн аливаа хохирлыг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн мэдээлэл болон картын мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, програм хангамж, сүлжээний тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг хариуцна.
  • Үйлчилгээнд бүртгүүлснээс хойш хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар (байгалийн гамшиг, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр, гоц халдварт өвчин, ажил хаялт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, дайн, террорист хадлага, улс орныг хамарсан түлш, эрчим хүчний хязгаарлалт, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт ачаалал, доголдол тасалдал зэрэг) гэнэтийн давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

15. Барааны тэмдэг ба зохиогчийн эрхийн тухай:

Үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээний сүлжээнд оруулсан аливаа агуулгууд нь оюуны өмч болон бусад хууль тогтоомжийн дагуу бүрэн хамгаалагдсан болно. Энэхүү үйлчилгээнд ашиглагдах програм хангамжийн кодыг энгийн хэлбэрт оруулах, үйлчилгээний дизайн, өнгө, лого, програм хангамжийн бүтцийг судлах ба түүнийг хуулбарлах (бүхэлд нь эсвэл хэсэгчлэн), урвуу инженерчлэл хийх, задлах зэргээр ямар нэгэн байдлаар түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.

Бусад нөхцөл

16. Бидэнтэй холбоо барих:

  • Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдээр бүртгэгдэн, тусгай зөвшөөрөл авсан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Жуулчны гудамж, Арт Хаус төвийн 5 дугаар давхар албан ёсны хаягт үйл ажиллагаа эрхлэгч “Хайпэй Солюшнс” ХХК.
  • Үйлчилгээтэй холбоотой аливаа санал, гомдлыг 976+77667700 утас, contact@hipay.mn болон онлайн чатаар хүргүүлж болно.